Хөтөлбөрийн мэдээ
“Нэг цонхны үйлчилгээн дэх “Бизнес ширээ үйлчилгээ”-г хэрэгжүүлж буй аймгуудын уулзалт Орхон аймагт зохион байгуулагдлаа.
2012 оны 4-р сарын 18-19-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Нэг цонхны үйлчилгээн дэх Бизнес ширээ үйлчилгээг хэрэгжүүлж буй аймгуудын уулзалтанд Орхон, Дархан-Уул, Завхан Дорноговь, Төв, Сэлэнгэ аймгуудын төлөөлөгчид ирж оролцлоо. дэлгэрэнгүй
БНЭЗДХ хэрэгжиж буй Орхон, Завхан, Дархан аймгуудад
анх удаа Жижиг дунд үйлвэрлэгч эрхлэгчид болон
хоршоодод зориулсан “САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ”
сургалт зохион байгуулагдлаа.
Санхүүгийн боловсрол олгох 8 модульт сургалтанд хамрагдаж шалгалтаа амжилттай өгсөн багш нар Орхон аймагтаа 2012.3.31-4.2-ны хооронд анхны сургалтаа ЖДҮ эрхлэгчидэд зориулан явууллаа.
Багш нарын хичээл дээр УБ хотоос Доктор (PhD) А. Ганзориг, МУИС-ийн санхүүгийн магистр Ж. Оюунчимэг хүрэлцэн ирж санал зөвлөгөө өгсөний зэрэгцээ заах арга барилд нь үнэлэлт өглөө. Энэ нь нэг талаас заасан хичээлдээ анализ хийхэд тусалж байлаа. дэлгэрэнгүй
Төрийн захиргааны байгууллагат Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж байна.
Төрийн үйлчилгээг ил тод нээлттэй,шуурхай, шударга болгож чанарыг сайжруулах зорилгоор Монгол улсын ЗГ-ын 2008 оны 265-р тогтоолоор төрийн байгууллагад Чанарын удирдлагын тогтолцооны олон улсын ISO 9001:2001 стандартыг хэрэгжүүлэх шийдвэрийн дагуу орон нутгийн захиргааны байгууллагат анх удаа Орхон аймгийн ЗДТГ-т чанарын удирдлагын олон улсын стандартыг нэвтрүүлж байгаа бөгөөд чанарын удирдлагын тогтолцоог ISO 9001:2008/MNS ISO 9001:2010 стандартын шаардлагын дагуу амжилттай нэвтрүүлсэн Чанарын гэрчилгээг 2011.12.30-ны өдөр Стандарт хэмжил зүйн газраас гардан авлаа.
ҮХШХ, Сэлэнгэ аймгийн ЗДТГ ISO 9001:2008 стандартыг хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд хэрэгжүүлэх явцад хөтөлбөрийн зөвлөх Берингэр, Оюунчимэг, Энхнавч, Оюунаа нар сургалт, зөвлөгөө өгөн ажиллаж байна.
Цаашид хөтөлбөрийн зүгээс Төрийн захиргааны байгууллагат хэрэгжүүлэх Чанарын удирдлагын тогтолцооны үндэсний загварыг боловсруулахад дэмжлэг үзүүлэн ажиллахаар төлөвлөж байна. дэлгэрэнгүй
6 Аймгийн ЗДТГ-ын Нэг Цонхны Үйлчилгээнд
БИЗНЕС ШИРЭЭ ҮЙЛЧИЛГЭЭ хэрэгжиж эхлээд байна.
Орон нутагт бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх, бичил, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон шинээр бизнес эрхлэх хүсэлтэй иргэдэд төрийн болон банк санхүү, БХҮҮБайгуулагуудын үйлчилгээний талаархи мэдээллээр хангах, зуучлах үйлчилгээг нэг цэгээс үзүүлэх зорилгоор аймгийн ЗДТГ-ын Нэг цонхны үйлчилгээнд Бизнес ширээ үйлчилгээг Орхон, Дархан, Завхан, Сэлэнгэ, Дорноговь, Төв аймгуудад хэрэгжүүлж байна.
“БИЗНЕС ШИРЭЭ” –ээс иргэд, бизнес эрхлэгчдийг бизнестэй холбоотой бүх төрлийн мэдээллээр хангах бизнес мэдээллийн зуучлал , бизнес эрхлэхтэй холбоотой дүгнэлт, зөвшөөрөл, лиценз олгох бизнес үйлчилгээний зуучлал гэсэн 2 төрлийн үйлчилгээ үзүүлж байна. дэлгэрэнгүй
“Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн өнөөгийн байдал,
цаашдын зорилт” Үндэсний зөвлөлгөөн зохион байгууллаа.
10.11.2011, Улаанбаатар
Бүсчилсэн Хөгжлийн Үндэсний Хороо, Үндсэний Хөгжил Шинэтгэлийн Хороотой хамтран “Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдэвт Үндэсний зөвлөлгөөнийг 2011 оны 11 дүгээр сар 10-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Зөвлөлгөөнд нийслэл хот болон 21 аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар бусад холбогдох албан тушаалтнууд оролцлоо. дэлгэрэнгүй
“ЖДҮ-ийн санхүүжилт ба Банкны зээлийн эрсдлийг бууруулах нь” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.
26.10.2011, "Монголын Нууц Товчоо" жуулчны бааз
ГОУХАН-ийн БНЭЗДХ нь Монгол улсад Зээлийн батлан даалтын анхны бие даасан санхүүгийн байгууллага /”CGF” ББСБ/-ыг бий болгох ажлыг дэмжин ажиллаж байгаа билээ. Үүний хүрээнд “ЖДҮ-ийн санхүүжилт ба Банкны зээлийн эрсдлийг бууруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг 2011 оны 10-р сарын 26-нд “Нууц товчоо”-нд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт “CGF” зээлийн батлан даалтын байгууллага, БНЭЗДХ, ЖДҮДС, Санхүүгийн зохицуулах хороо болон арилжааны банкны зээлийн эрсдлийн удирдлагын хэлтэс, хуулийн хэлтсийн төлөөллүүд оролцов. дэлгэрэнгүй
Санхүүгийн боловсролыг дээшлүүлэх ажлын хүрээнд БДҮҮБ болон сургагч багшыг хэрхэн сонгох вэ хэлэлцүүлэгийг
Дархан-Уул аймагт зохион байгууллаа.
27.10.2011, Дархан
Санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр хөтөлбөрөөс олон ажлуудыг хийсэний үр дүнд 8 модуль сургалтыг зохион байгуулахаар боловсруулсан. Эдгээр 8 модуль сургалтыг танилцуулах, сургагч багшийг сонгох, бэлтгэгдсэн багш нар БДҮҮБ- уудтай хамтран ажиллах талаар санал солилцох зорилгоор ГОУХАН-БНЭЗД Хөтөлбөрөөс 2011 оны 10-р сарын 26-ны өдөр Дархан, Орхон аймгийн 18 БДҮҮБ-ын захирал, менежерүүдийг оролцуулсан хэлэлцүүлгийг Дархан хотод зохион байгууллаа. дэлгэрэнгүй
Орхон аймгийн ЗДТГ нь Чанарын Удирдлагын Тогтолцооны ISO 9001:2000 стандартыг хэрэгжүүлж байгаатай холбоотойгоор “ Центавр ” тэмцээнийг зохион байгууллаа.
20.10.2011, Орхон
Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд Чанарын Удирдлагын Тогтолцоог нэвтрүүлж байгаатай холбоотойгоор Тамгын газрын нийт ажилтануудын чанарын гарын авлага, ЧУТ ны дотоод хяналт, ЧУТ ны тухай ойлголт мэдлэгийг өргөжүүлэх зорилготой “ Центавр “ тэмцээнийг 2011 оны 10 сарын 20 ны өдөр АЗДТГ-ын Чанарын хороо, ГОУХАН-БНЭЗДХ тэй хамтран зохион байгуулав.
Уг тэмцээнд
-
Аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс
-
Хууль зүйн хэлтэс
-
Нийгмийн хөгжлийн хэлтэс
-
Хөгжлийн бодлогын хэлтэс
-
Санхүү, төрийн сангийн хэлтэс
-
Цэргийн штаб
Зэрэг 6 хэлтэсийн 27 албан хаагчидыг хамрууллаа.
Тэмцээнийг 2 үе шаттайгаар багаар ажиллуулах зарчимаар зохион байгуулсан ба онооны нийлбэр дүнгээр дараах байруудыг эзлэв.
1-р байр Г. Батбаатар ахлагчтай баг 44 оноо
2-р байр Д. Мөнх-Эрдэнэ ахлагчтай баг 41 оноо
3-р байр Ч. Доржпалам ахлагчтай баг 39 оноогоор тус тус шалгарлаа.
Орхон аймагт НЦҮ ний "Бизнес Ширээнээс үзүүлж буй үйлчилгээг өргөжүүлэх Үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах" уулзалтыг зохион байгуулав.
12.10.2011, Орхон
Орхон аймгийн ЗДТГ-ын НЦҮ дэх Бизнес ширээ, ГОУХАН-БНЭЗДХөтөлбөртэй хамтран 2011 оны 10-р сарын 12-ны өдөр “Бизнес ширээний үзүүлж буй үйлчилгээний хүрээг нэмэгдүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах” хэлэлцүүлгийг БДҮҮБ -ын ажилтанууд болон БЖДҮ нарыг оролцуулан зохион байгууллаа. дэлгэрэнгүй
|